Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг 50 сая болгон өөрчлөхөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэлээ
Хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг 50 сая болгон өөрчлөхөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд 2014 оны тавдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан тус Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татаж, Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Түлхүүр үг:Хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэлээ
Хуваалцах