Хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцно
Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа.
Мэдээллийн алба

Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа.
Гэсэн хэдий ч жолооч нараас хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зөрчил илэрч байна. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар "Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу хариуцлага тооцно.
Иймд жолооч та ухамсартай хандан хязгаарлагдсан дугаартай болон хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.


















