Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарч байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, гурвалжингийн гүүрний зүүн урд талд хөөсөнцрийн үйлдвэрт гал гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарч байна
Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарч байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн онцгой байдлын газраас шуурхай мэдээ ирүүллээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, гурвалжингийн гүүрний зүүн урд талд хөөсөнцрийн үйлдвэрт гал гарчээ.

Гал түймрийн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр 12 цаг 02 минутад ирсэн байна. Одоогийн байдлаар гал түймрийг унтраахаар нийслэлийн гал түймрийн дөрвөн ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Бид Нийслэлийн Онцгой байдлын газар руу холбогдож мэдээлэл авахад "Гал түймрийн улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй. Одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.

Хуваалцах