Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөвгүүдийн цомын тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ

Тодруулбал, баруун бүс Увс аймагт, зүүн бүс Сүхбаатар аймагт, төвийн бүс Орхон аймагт зохион байгуулагдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвгүүдийн цомын тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Хөвгүүдийн цомын тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны энэ оны 14 болон 16 хүртэлх насны хөвгүүдийн цомын гадаа талбайн тэмцээн эргэн ирлээ.

Тус тэмцээн энэ сарын 23-наас 30-ны хооронд гурван бүсэд хуваагдан явагдах аж.

Тодруулбал, баруун бүс Увс аймагт, зүүн бүс Сүхбаатар аймагт, төвийн бүс Орхон аймагт зохион байгуулагдана.

21 аймгийн гишүүн холбоодтой хамтран орон нутгийн хүүхэд залуучуудыг хөлбөмбөгт дуртай болгох, орон нутагт хөлбөмбөгийн хөгжлийг дэлгэрүүлэх зорилготой гэнэ.

Хуваалцах