Хөвсгөл аймаг улсын хэмжээнд гадаргын усны нөөцөөр тэргүүлдэг
Усны тооллогоор Хөвсгөл аймагт гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон байна.
Мэдээллийн алба

Усны тооллогоор Хөвсгөл аймагт гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон байна. Хангай, Хөвсгөлийн нурууны усны хагалбараас эх авсан Идэр, Тэс, Буянт, Той, Хөнжил, Харцат, Салбарт, Бөгдгөөн, Агар, Шавар, Эг, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Үүр, Уйлган, Ариг, Гуна, Хөг, Шарга, Шишгэд, Тэнгис, Хороо, Ханх голууд, Хөвсгөл далай, Сангийн далай, Зүүн нуур, Жугнай, Гандан нуур зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг усны арвин баялаг нөөцтэй нутаг юм.
Хөвсгөлийн их тайга, ой хөвч, гол мөрөн, нууруудад ан амьтан, араатан жигүүртэн, загас жараахай нутагшин байрших таатай орчин нь болдог. Эдгээрт 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоѐр нутагтан, хэвлээр явагч байдаг аж. Хөвсгөл аймгийн удирдлагууд хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр хөгжих ойрын болон хэтийн бодлого зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


















