Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн “Буриадын голын Ямаат” гэдэг газар өчигдөр ойн түймэр гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ
Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн “Буриадын голын Ямаат” гэдэг газар өчигдөр ойн түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Хонин Уулын 4 дүгээр заставын зургаан алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нэг автомашинтай гарсан байна. Нийт 23 хүн, нэг техник хэрэгсэлтэй, таван мотоцикль, зургаан морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр гарсан газар сумын төвөөсөө баруун хойд зүгт 80 км-т байдаг аж.

Хуваалцах