Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөвсгөл аймгаас Хүүхдийн спортын VI их наадамд 212 тамирчин оролцоно

Монголын хүүхдийн VI их наадмын шигшээ тэмцээн 2019 оны есдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгаас Хүүхдийн спортын VI их наадамд 212 тамирчин оролцоно
Хөвсгөл аймгаас Хүүхдийн спортын VI их наадамд 212 тамирчин оролцоно. Зураг: МҮОНРТ

Монголын хүүхдийн VI их наадмын шигшээ тэмцээн 2019 оны есдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хөвсгөл аймгаас үндсэн 16, тусгай 4, өвлийн 2 төрөлд 212 тамирчин оролцох гэж байна.

Тэмцээнд оролцохоор шалгарсан баг тамирчдад Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд баяр хүргэж амжилт хүслээ. Хүүхдийн спортын их наадам нь 4 жил тутамд болдог өсвөрийн тамирчдын хувьд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагддаг их спортын хамгийн том наадам юм.

Хуваалцах