Хөвсгөлөөс алдагдсан шүтээнийг олжээ
Тосонцэнгэл сумын Гандандамчойлон хийдэд залж байсан Хөвсгөлчүүдийн нандин шүтээн “Хар морьт” сахиус олдсон тухай өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мэдээллийн алба

Тосонцэнгэл сумын Гандандамчойлон хийдэд залж байсан Хөвсгөлчүүдийн нандин шүтээн “Хар морьт” сахиус олдсон тухай өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, сэжигтнүүд энэ сарын 11-нд Гандандамчойлон хийдийн вакум цонхыг хагалан орж “Жигжид бурхны мандал хот” гэж нэрлэгддэг эртний зурмал бурхан, “Авид” бурхны зурмал хөрөг, нэр нь үл мэдэх шавар тогтоц бүхий бурхан, шаазан ваар, мөн 20 ширхэг шавар бурхан зэрэг түүхийн үнэт зүйлсийг хулгайлсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид ийнхүү илрүүлсэн байна.
Одоогоор тус хэрэгт сэжиглэн А, Б нарыг шалгаж байгаа ажээ. Хар морь хөлөглөсөн сахиусыг 1750-иад оны үед Хөх нуураас Хотгойдын Гэндэн Бээлийн хоёрдугаар хүү болох өвгөн Цүнгаравын гуравдугаар хүү Тообой гүн залан авчирч Асгатын хүрээний Ахай бээсийн хошууны гол шүтээн болгон залсан байдаг. Түүнээс хойш Мөрөнгийн хүрээнийхэн нийтээр шүтэн биширч иржээ.


















