Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хувцас загварын шилдгүүд Дубайн олон улсын кино наадамд уригдав

Мисс “Монгол аялал” жуулчлалын холбоо нь "Film awards TV"-тэй тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү тус наадамд уригдана оролцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувцас загварын шилдгүүд Дубайн олон улсын кино наадамд уригдав
Хувцас загварын шилдгүүд Дубайн олон улсын кино наадамд уригдав. Зураг: МҮОНРТ

Алдарт Дубайн олон улсын кино наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас анх удаа манай хувцас загварын шилдгүүд урилгаар оролцжээ.

Тодруулбал “Мисс Монгол” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо, “Тансаг мода” загварын агентлагийн захирал Б.Уянга, модель Б.Солонго нар оролцож, олон улсын наадамд эх орныхоо нэрийг зарлуулжээ.

Мисс “Монгол аялал” жуулчлалын холбоо нь "Film awards TV"-тэй тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү тус наадамд уригдана оролцжээ.

Мөн “Тансаг мода” агентлаг нь "Fashion TV"-тэй хамтарч ажиллах санал авчээ.

Хуваалцах