Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав
"Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ. Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллавал иргэд чанарын баталгаагүй архинд хордох, хямд архи үйлдвэрлэж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхээс урьдчилан сэргийлэх юм. Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон "Мөнхжин" архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хуваалцах