Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хяналтын багцыг худалдан авсан бол 10 хоногийн дотор СЗХ-нд мэдэгдэх үүрэгтэй

Хяналтын багц эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах саналыг хуульд заасны дагуу 60 өдрийн дотор сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяналтын багцыг худалдан авсан бол 10 хоногийн дотор СЗХ-нд мэдэгдэх үүрэгтэй
Хяналтын багцыг худалдан авсан бол 10 хоногийн дотор СЗХ-нд мэдэгдэх үүрэгтэй. Зураг: МҮОНРТ

Хяналтын багц эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах саналыг хуульд заасны дагуу 60 өдрийн дотор сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй. Ингэхдээ Хорооноос 2015 онд батласан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”-ыг мөрдлөг болгохыг сануулж байна.

Мөн хувьцаат компанийн энгийн хувьцааны гуравны нэгээс дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан буюу эзэмшиж байгаа этгээд нь худалдан авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээдэг.

Компанийн тухай хуулийн 57.1-д заасан дээрх үүргийг хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн этгээдийн эзэмшиж буй хувьцаа саналын эрхгүй болох үр дагавар үүсдэгийг анхаарна уу.

Хуваалцах