Хянан шалгагч, шинжээчдийн ажлын явцын мэдээллийг сонслоо
УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал нь шинжээчдийн хяналт,
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал нь шинжээчдийн хяналт, шалгалтын явц, үр дүн, тусгай шалгалтын сэдвийн дагуу Түр хороо зөвхөн өөрийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх учраас хуралдааныг хаалттай горимоор явуулах саналыг гаргаж, санал хураалт явуулахад саналыг олонх дэмжсэн тул хуралдаан хаалттай үргэлжилсэн юм.
Хянан шалгах түр хороо энэ өдрийн хуралдаанаараа Шинжилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл, Тусгай шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зардлын хэмжээг батлах тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хянан шалгагч, шинжээчдийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


















