Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хянган аймагт суралцах МСҮТ-ийн суралцагчдын тоог нэмэгдүүлнэ

БНХАУ-ын Хянган аймгийн намын дарга Жан Энхуй тэргүүтэй албаны төлөөлөгчид Дорнод аймагт албан айлчлал хийлээ. Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбат нар тэднийг хүлээн авч уулзан, ажил хэргийн уулзалт хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хянган аймагт суралцах МСҮТ-ийн суралцагчдын тоог нэмэгдүүлнэ
Хянган аймагт суралцах МСҮТ-ийн суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Хянган аймгийн намын дарга Жан Энхуй тэргүүтэй албаны төлөөлөгчид Дорнод аймагт албан айлчлал хийлээ. Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбат нар тэднийг хүлээн авч уулзан, ажил хэргийн уулзалт хийжээ. Уулзалтаар Рашаант-Сүмбэр-Чойбалсан чиглэлийн төмөр замын асуудлыг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх, Баянхошууны хилийн боомт дээр ачаа ачиж, буулгах талбайг Хятадын талын хөрөнгө оруулалтаар байгуулах, Хянган аймагт суралцах МСҮТ-ийн суралцагчдын тоог нэмэгдүүлэх, эмч эмнэлэгийн ажилтнуудыг сургах дадлагажуулах, Улаан хотод Дорнодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дэлгүүр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хилээр нэвтрэх ажлыг хөнгөвчлөх зэрэг асуудлаар санал солилцож, заримыг нь шийдвэрлэхээр болов.

Б.Отгонбавуу

Хуваалцах