Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятад санхүүгийн шинэчлэлээ гүнзгийрүүлнэ

Хятад улс санхүүгийн шинэчлэлээ гүнзгийрүүлэх бодолтой байна. Тэр дундаа өмнө зүгийн Гуандун мужид шинэ тутам байгуулагдсан чөлөөт худалдааны бүсэд ийм шинэчлэлийг нэмэгдүүлэх болно

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятад санхүүгийн шинэчлэлээ гүнзгийрүүлнэ
Хятад санхүүгийн шинэчлэлээ гүнзгийрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хятад улс санхүүгийн шинэчлэлээ гүнзгийрүүлэх бодолтой байна. Тэр дундаа өмнө зүгийн Гуандун мужид шинэ тутам байгуулагдсан чөлөөт худалдааны бүсэд ийм шинэчлэлийг нэмэгдүүлэх болно гэдгээ Ерөнхий сайд Ли Көцян БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдааны дараа мэдэгджээ.

“Хятадын эрх баригчид санхүүгийн шинэчлэлийг ахиулах чиглэлд Гуандун, Гонконг, Макоагийн чөлөөт худалдааны бүсүүд хоорондын харилцааг өргөжүүлэн тэлэхийг сайшаан дэмжих болно” гэж засгийн газрын тэргүүн мэдэгдсэн байна. Хил дамнасан худалдаан дах юанийн хэрэглээ, капиталыг хөдөлгөөнд оруулах аливаа гүйлгээг либералчлах салбар хүрээнд “инновацийн туршилтууд” явуулах тухайд энд яригдаж байгаа гэдгийг Ли Көцян дурджээ.

Ийм туршилтуудыг Тяньжины болон Фуцзяны чөлөөт худалдааны шинэ бүсүүдэд мөн явуулах болно гэдгээ тэр бас нэмж тодруулсан байна. Юанийг ОУВС-ийн нөөцийн валютын сагсанд оруулах тухай саяхны шийдвэр тус улсад санхүүгийн шинэчлэлийг цаашид ахиулах, үндэсний мөнгөн тэмдэгтийн олон улсын түвшин дэх хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг нээн өгч байгааг шинжээчид тэмдэглэж байна. Хятад улс энэ шийдвэрийг санхүүгийн зах зээлүүдээ шинэчлэхдээ хурдасгагч болгож ашиглавал жинхэнэ утгаа олно гэж “Ю-Би-Эс” компанийн ерөнхий эдийн засагч Ван Тао үзэж байна.

Хуваалцах