Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад хаврын баяр, амралтын өдрүүдээр зарим хязгаарлалт үйлчилнэ

Урд хөршийн нийслэл Бээжин хотод коронавирусын тархалт нэмэгдсэн, мөн Шанхайд хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаагаас шалтгаалан 5 дугаар сарын эхэнд болдог баяр амралтын өдрүүдэд аялал зугаалгын хөл хөдөлгөөн нэлээд хязгаарлагдмал байхаар байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад хаврын баяр, амралтын өдрүүдээр зарим хязгаарлалт үйлчилнэ
Хятадад хаврын баяр, амралтын өдрүүдээр зарим хязгаарлалт үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн нийслэл Бээжин хотод коронавирусын тархалт нэмэгдсэн, мөн Шанхайд хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаагаас шалтгаалан 5 дугаар сарын эхэнд болдог баяр амралтын өдрүүдэд аялал зугаалгын хөл хөдөлгөөн нэлээд хязгаарлагдмал байхаар байна.

Өнгөрөгч нэг долоо хоногийн хугацаанд коронавирусын халдварын тоо эрс нэмэгдсэний улмаас заал танхимаар үйлчилдэг зоогийн газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан, зөвхөн захиалгат хоолоор үйлчлэх зохицуулалт хийжээ. Хөдөлмөрчдийн баярын 5 хоногийн амралт эхэлсэн бямба гарагаас хятадын эрх баригчид энэ мэт зарим хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлж эхэлснээ зарлаад байна.

Тухайлбал, иргэдийг онц шаардлагагүй бол гадуур гарахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй, олноор цуглаж хоол унданд орохгүй байхыг анхааруулжээ. Мөн зугаа цэнгэлийн төвүүд, кинотеатр үзвэрийн газрууд, мөн хэсэг бүлгээр аялах зугаалах үйл ажиллагааг энэ амралтын өдрүүдийн хугацаанд бүрэн болон хэсэгчлэн зогсоосон.

Түүнээс гадна Бээжин хотын дунд сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар хааж, нийслэлийн бүх 21 сая оршин суугчдыг энэ долоо хоногт багтаан гурван шатны цахим шинжилгээнд хамрагдахыг эрх баригчдаас үүрэг болгоод байна.

Хуваалцах