Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хятадад монгол гутлын хэлбэр бүхий хогийн сав худалдаалж байна

Хятадын Твиттер буюу Вэйбо хуудсанд төмөр хогийн сав эрэлт ихтэй байна. Уг төмөр хогийн савыг Монгол гуталны загварыг дууриалган хийжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад монгол гутлын хэлбэр бүхий хогийн сав худалдаалж байна
Хятадад монгол гутлын хэлбэр бүхий хогийн сав худалдаалж байна. Зураг: МҮОНРТ

Хятадын Твиттер буюу Вэйбо хуудсанд төмөр хогийн сав эрэлт ихтэй байна. Уг төмөр хогийн савыг Монгол гуталны загварыг дууриалган хийжээ.

Монгол гутлын ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ.

Ийм их ур ухаан шингэсэн Монголчуудын уламжлалт бүтээлийг хогийн сав болгож байгаад интернэт хэрэглэгчид бухимдаж байна.

Хуваалцах