Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хятадад цагдаагийн нохойг генийн аргаар хувилжээ

генийн аргаар хувилж гаргаж авсан нохойг 10 сар хүрэхээр нь цагдаагийн мөрч нохой болгох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадад цагдаагийн нохойг генийн аргаар хувилжээ
Хятадад цагдаагийн нохойг генийн аргаар хувилжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Юннань мужид долоон настай үнэрч нохойг генийн аргаар хувилж, гөлөг төрүүлжээ. Хувилах аргаар төрүүлсэн, Хятадын анхны цагдаагийн нохой Куншан өдгөө гурван сартай бөгөөд Олон нийтийг аюулаас хамгаалах газрын нохой сургалтын хэлтэст бэлтгэж, сургаж байгаа аж. Түүнчлэн генийн аргаар хувилж гаргаж авсан нохойг 10 сар хүрэхээр нь цагдаагийн мөрч нохой болгох юм байна.
Сонирхуулахад, дээрх нохойны эцэг нь 2016 онд цагдаагийн шилдэг үнэрч нохой болж байжээ. Хятадын “Шинжлэх ухаан, технологийн мэдээ” сонинд мэдээлснээр нохойг сайн үнэрч, эрэлч болгож сургахад дор хаяж 400 мянган юань, 4-5 жилийн хугацаа ордог юм байна. Тиймээс Куншуныг бүрэн бэлтгэгдсэн цагдаагийн нохойноос хувилж авчээ.

Хуваалцах