Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хятадын ахмад дипломатуудын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан БНХАУ-аас Монгол Улсад Элчин сайдаар сууж байсан Гао Шумао тэргүүтэй Хятадын ахмад дипломатуудын нийгэмлэгийн төлөөлөгчдийг энэ сарын 7-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын ахмад дипломатуудын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Хятадын ахмад дипломатуудын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан БНХАУ-аас Монгол Улсад Элчин сайдаар сууж байсан Гао Шумао тэргүүтэй Хятадын ахмад дипломатуудын нийгэмлэгийн төлөөлөгчдийг энэ сарын 7-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Г.Цогтсайхан Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд үе үеийн дипломатуудын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд ахмад дипломатуудын хуримтлуулсан арвин туршлагаас улс орны ирээдүй болсон залуу үеийнхэнд өвлүүлэн сургахын чухлыг онцлон тэмдэглэв.

Хятадын ахмад дипломатууд хоёр орны ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын ГХЯ-ны дэргэдэх Ахмадын хорооны дарга Л.Удвалтай уулзаж хоёр орны ГХЯ-дын ахмадын хороо хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Түлхүүр үг:улстөрГХЯ
Хуваалцах