Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хятадын алдарт зураач Рэн Вэн Донгийн усан будгийн зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Уран зургаар хүний сэтгэлийг хөдөлгөж, инээлгэж бүр уйлуулж ч болно. Гэхдээ зургийн төрөл бүр хүний сэтгэлийг хөдөлгөх өөр өөрийн өвөрмөц хүчтэй байдаг. Тэгвэл усан будгийн зураг түүнийг үзэж байгаа үзэгчдэд тайвшрал, амар амгалан байдлыг мэдрүүлж чаддаг гэж урлаг судлаачид үздэг юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын алдарт зураач Рэн Вэн Донгийн усан будгийн зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Хятадын алдарт зураач Рэн Вэн Донгийн усан будгийн зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Хятадын хаадын урлаг гэж нэрлэгддэг усан будгийн зураг яруу тансаг олон талын утга агууламжийг шингээсэн байдаг. Тэгвэл энэхүү урлагийг монголын үзэгчдэд сурталчилан таниулах зорилгоор Хятадын алдарт зураач Рэн Вэн Донгийн усан будгийн зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгов.

Хятадын хаадын урлаг гэж нэрлэгддэг усан будгийн зураг яруу тансаг олон талын утга агууламжийг шингээсэн байдаг. Тэгвэл энэхүү урлагийг монголын үзэгчдэд сурталчилан таниулах зорилгоор Хятадын алдарт зураач Рэн Вэн Донгийн усан будгийн зургийн үзэсгэлэнг олны хүртээл боллоо.

БНХАУ-ын алдарт зураач Рэн Вэн Донгийн зурсан усан будгийн бүтээлүүд зөвхөн Хятаддаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Утга уянгын яруу тансгийг усан будгаар илэрхийлсэн, ихэмсэг үзэмж төгс эдгээр бүтээлүүд Монголын уран зураг сонирхогчдын хүртээл болж байгаа нь энэ юм. Энэхүү үзэсгэлэнд тавигдахаар 50 гаруй бүтээл ирсэн ч тэдний хамгийн шилдэг гэсэн 30 гаруй зургийг үзэсгэлэнд дэлгэжээ.

Уран зургаар хүний сэтгэлийг хөдөлгөж, инээлгэж бүр уйлуулж ч болно. Гэхдээ зургийн төрөл бүр хүний сэтгэлийг хөдөлгөх өөр өөрийн өвөрмөц хүчтэй байдаг. Тэгвэл усан будгийн зураг түүнийг үзэж байгаа үзэгчдэд тайвшрал, амар амгалан байдлыг мэдрүүлж чаддаг гэж урлаг судлаачид үздэг юм.

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Хятадын усан будгийн урлагийг Монголын үзэгчдэд сурталчилан, энэ урлагийн цаад тансаг байдлыг нь мэдрүүлэхийг зорьсон аж.

Хуваалцах