Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадын их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн болно

Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Blue Sky Tower-ийн Sapphire танхимд БНХАУ-ын 15 их, дээд сургуулийн боловсролын яармаг зохион байгуулагдах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн болно
Хятадын их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн болно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Blue Sky Tower-ийн Sapphire танхимд БНХАУ-ын 15 их, дээд сургуулийн боловсролын яармаг зохион байгуулагдах гэж байна. Энэхүү боловсролын үзэсгэлэнг “Күнз 2015” боловсролын төв зохион байгуулж байгаа бөгөөд тус байгууллагын тухайд 2009 оноос хойш БНХАУ-ын шилдэг 50 гаруй их, дээд сургуулиудад оюутан залуусыг суралцуулах сургалт зуучлалын үйл ажиллагааг тогтвортой эрхлэн явуулж байгаа аж. Боловсролын үзэсгэлэнд оролцогчид Хятадын шилдэг их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчдөөс нь өөрийн биеэр мэдээлэл авах, чадварлаг илтгэгчдийн үнэ төлбөргүй лекцэд хамрагдах, мэргэжлийн багштай хятад хэлний 40 цагийн сургалтад хамрагдах эрхээр шагнагдах зэрэг олон давуу эрх эдлэх боломжтой гэнэ.

Үзэсгэлэнгийн дэлгэрэнгүйг 88765555, 99678470, 70005055 дугаарын утаснаас авах боломжтой аж.

Хуваалцах