Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцтай уулзав

Бээжин хотноо энэ сарын 13-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэнняньтэй уулзаж, радио телевизийн нэвтрүүлэг хийх, хэвлэл мэдээллийн боловсон хүчин солилцох талаар санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцтай уулзав
Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцтай уулзав. Зураг: МҮОНРТ

Бээжин хотноо энэ сарын 13-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэнняньтэй уулзаж, радио телевизийн нэвтрүүлэг хийх, хэвлэл мэдээллийн боловсон хүчин солилцох талаар санал солилцлоо.

Энэ үеэр Хятадын Олон Улсын Радиогийн дарга радиогийнхоо үйл ажиллагаа, ялангуяа кино уран бүтээл орчуулах, олон ургалч хэвлэл мэдээллийг нэгдсэн журмаар хөгжүүлж байгаа тухайгаа танилцуулав.

Тэрбээр "Хятад, Монгол хоёр гүн зузаан найрамдалтай найрсаг хөрш орон юм. Хятад улсын "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт болох гэж буй энэ үеэр хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орны нийтлэг хөгжил, иргэдийн найрсаг солилцоог улам ахиулах болно. Үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн чухал байгууллага болохын хувьд Хятадын Олон Улсын Радио сүүлийн жилүүдэд ерөнхийлсөн хэвлэл мэдээллийн цогц системд шилжиж, гадаад, дотоод радио нэвтрүүлэг, телевиз, интернет, сонин,сэтгүүл, кино орчуулж бүтээх зэрэг олон ажил төрлийг эрчтэй хөгжүүлж байна. Өдгөө хэвлэл мэдээллийн байгууллагын дижитал хөгжил, интернетэд шилжих урсгал ид явагдаж байгаа нь уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагад хөгжлийн асар том орон зай гарган өгч байна. ХОУР-гийн харьяа дижитал ТВ худалдааны суваг "Global Home Shopping", Хятадын Олон Улсын Радио Телевизийн сүлжээ буюу CIBN сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж, хэдэн арван сая хэрэглэгчтэй болсон. ХОУР олон хэлээр ажилладаг давуу талтай бөгөөд одоо олон улсын 20 гаруй хэлээр 6000 гаруй анги кино орчуулсан. Бид эдгээр нөөц баялаг, туршлагаа МҮОНРТ-тэй хуваалцаж, хоёр орны төрийн тэргүүний гарын үсэг зурсан кино орчуулж, бүтээх хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтэд эерэг нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байна" гэлээ.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц ХОУР хоёр талын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, урагшлуулсаар ирсэнд талархал дэвшүүлээд хоёр тал үргэлжлэн хэвлэл мэдээлэл, соёлын олон ургалч солилцоо өрнүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Л.Нинжжамц захирал "Өдгөө хоёр радиогийн кино орчуулах хамтын ажиллагаа урагштай явагдаж "Ухаарч амьдрах хорвоо" зэрэг олон ангит хоёр киног орчуулж, Монголоор дуу оруулах ажил дууссан. Энэ оны долоодугаар сараас Монголын үзэгчдийн хүртээл болгоно. Мөн сүүлийн жилүүдэд хоёр радиогийн хамтран бэлтгэдэг "Дэлхийн цаг" нэвтрүүлэг ч сонсогчдын талархал хүлээж байна. Хойшид МҮОНРТ ХОУР-той нэвтрүүлэг хамтран бэлтгэх, боловсон хүчин солилцох зэргээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна" гэсэн юм.



Уулзалтын үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц энэ оны есдүгээр сард болох МҮОНРТ байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулж Ван Гэннянь даргыг төлөөлөгчдөө ахлан Монгол Улсад айлчлахыг урьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг mongol.cri.cn-ээс уншина уу.

Хуваалцах