Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хятадын талаас нүүрс таталтаа эхлүүллээ

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаан хад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хятадын талаас нүүрс таталтаа эхлүүллээ
Хятадын талаас нүүрс таталтаа эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаан хад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллаж эхэлсэн.

Тэнд нөхцөл байдал ямар байгаа талаар Гашуунсухайтад ажиллаж буй ажлын хэсгээс мэдээлэл авахад БНХАУ-ын талтай уулзалт хийж, урд хөршийн талаас таталтыг дөнгөж сая хийж эхэлсэн байна. Хятадын хил, гаалиас “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргахаар гаргана гэж мэдэгдсэн аж. Ингэж тооцвол өдөрт нүүрс ачсан 200-300 машин хилээр нэвтрэх бөгөөд нүүрс татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болжээ.

Хуваалцах