Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хязаалан насны морьд эргэлээ

Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалж, Хүй долоон худагт уламжлал ёсоор хязаалан насны морьд дөнгөж сая гарааны зурхайгаас эргэлээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хязаалан насны морьд эргэлээ
Хязаалан насны морьд эргэлээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалж, Хүй долоон худагт уламжлал ёсоор хязаалан насны морьд дөнгөж сая гарааны зурхайгаас эргэлээ.
Энэ жил хязаалан насанд нутаг нутгийн 318 үрээ шандсаа сорьж байна. Хэний хурдан хүлгийн уяа сойлго таарч, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулахыг бид удахгүй мэдээлнэ.

Хуваалцах