Хязаалан насны морьдын уралдаанд Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүллээ
Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 138 хүлэг шандас сорин уралдсан. Үүнээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Жаргалсайханы халтар үрээ түрүүлж, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын алдарт уяач
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэллээ. Энэ жилийн уралдааны шүдэлгээг орон даяар шууд дамжуулж буйгаараа онцлогтой. Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 хурдан морь бүртгүүлснээс шүдэлгээгээр 80 орчим хурдан үрээ хасагдлаа.
Ийнхүү 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Уралдаанч хүүхдийн хувцасны стандартад шагайнаас дээш түрийтэй гутал, шагайвчтай байх ёстой гэж заасан байдаг. Гэвч хүүхдүүдийн 60 хувь нь шаардлага хангахгүй гуталтай байгааг хүүхдийн байцаагчид санууллаа.Тиймээс уяачид унаач хүүхдийнхээ хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн хангаж, бүртгүүлсэн байхыг хурдан морины салбар хорооноос анхаарууллаа.
Айрагдсан морьд:
1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы халтар хээр үрээ2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы тогоруу халзан үрээ3. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын хүрэн үрээ4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ5. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын бор халзан үрээ


















