Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хязгаарласан хугацаанд иргэдийг шалтгаан хамаарахгүйгээр хотод нэвтрүүлэхгүй

Улсын Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын А/223 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хязгаарласан хугацаанд иргэдийг шалтгаан хамаарахгүйгээр хотод нэвтрүүлэхгүй
Хязгаарласан хугацаанд иргэдийг шалтгаан хамаарахгүйгээр хотод нэвтрүүлэхгүй. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын А/223 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ-ын албан хаагчид 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна. Төр засгийн шийдвэрийн хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан.

Хөдөлгөөнийг хязгаарласан хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй үүргийг тусгай чиг үүргээр ажиллаж буй албан хаагчид гүйцэтгэж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах