Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд асуудалд ул суурьтай хандаж, нухацтай хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж Байнгын хорооны дарга хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тус дүгнэлтийг хэлэлцээд, санал хураалт явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.2-т заасны дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтээ танилцуулахаар болов.

Хуваалцах