Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Килиан Мбаппе бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ

Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Килиан Мбаппе бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ
Килиан Мбаппе бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аврага 19 настай Францын довтлогч Килиан Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ.

“Эх орныхоо төлөө талбайд гарсаныхаа төлөө мөнгө авах ёсгүй. Харин ч нэр төрийн хэрэг байх ёстой” гэж үздэгээ тэрбээр өмнө нь өгүүлж байсан.

Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байжээ.

Мөн үүн дээр долоон тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулсаны урамшуулал, дэлхийн аврага болсоны урамшуулал нэмэгдээд нийт 490 мянган еврог хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан байна.

Хуваалцах