Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Киноны жүжигчин Синтия Никсон Нью Йоркийн Захирагчийн сонгуульд өрсөлдөнө

Тэрбээр сөрөг хүчин Ардчилсан намын дотоод сунгаанд өнөөгийн захирагч Эндрью Куомотой өрсөлдөх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киноны жүжигчин Синтия Никсон Нью Йоркийн Захирагчийн сонгуульд өрсөлдөнө
Киноны жүжигчин Синтия Никсон Нью Йоркийн Захирагчийн сонгуульд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “HBO” сувгийн бүтээл “Их хотын амьдрал” олон ангит киноны жүжигчин Синтия Никсон Нью Йорк мужийн Захирагчийн сонгуульд өрсөлдөнө. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээллэв.

Тэрбээр сөрөг хүчин Ардчилсан намын дотоод сунгаанд өнөөгийн захирагч Эндрью Куомотой өрсөлдөх гэнэ.

Куомо нь хоёр ч удаа хотын захирагчаар улиран сонгогдсон туршлагатай улстөрч юм.

Орон нутгийн хэвлэлийнхэн “Жүжигчин бүсгүйг намын сунгаанаас гарч ирэх магадлал бага” хэмээн бичиж байна.

Синтия Никсон ижил хүйстэн бөгөөд 2012 онд Кристин Маринонитой гэрлэсэн билээ.

Хуваалцах