Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Киргиз улсын Шадар сайд иргэний танхимтай танилцлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн Шадар сайд Тайырбек Дуйшекеевич Сарпашевыг хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киргиз улсын Шадар сайд иргэний танхимтай танилцлаа
Киргиз улсын Шадар сайд иргэний танхимтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн Шадар сайд Тайырбек Дуйшекеевич Сарпашевыг хүлээн авч уулзлаа.

ЕТГ-ын дарга П.Цагаан ноён Т.Д.Сарпашевыг манай улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, айлчлалын хүрээнд яригдаж байгаа асуудлууд бодит ажил хэрэг болон хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж амжилт хүслээ.

Хоёр улсын эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын боломж нээлттэй байгааг талууд онцлолоо. Уулзалтын үеэр Монгол, Киргиз улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний танхимтай танилцлаа.

Хуваалцах