Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Киргизстанд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд манайх бүтэн багаараа оролцоно

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан Улсын нийслэл Бишкек хотноо ирэх гуравдугаар сарын 1-4-ний хооронд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киргизстанд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд манайх бүтэн багаараа оролцоно
Киргизстанд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд манайх бүтэн багаараа оролцоно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо ирэх гуравдугаар сарын 1-4-ний хооронд болно.

Уг тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн тамирчид бүтэн багаараа оролцоно.

Тодруулбал Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Н.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй шилдэг бөх тус тэмцээнийг өчигдөр зорив.

Гэхдээ эрэгтэй бөхчүүд маргааш хүлгийн жолоо зална.

Эрэгтэй:

57 кг: Ц.Цогбадрах

61 кг: Ц.Чинзориг

65 кг: Э.Ням-Очир

70 кг: Б.Бямбадорж

74 кг: Г.Мандахнаран

79 кг: Г.Төрболд

86 кг: О.Үйтүмэн

92 кг: Л.Төртогтох

97 кг: Б.Одсүрэн

125 кг: Н.Золбоо

Эмэгтэй:

48 кг: Э.Нарангэрэл

53 кг: Э.Сумъяа

55 кг: Э.Даваачимэг

57 кг: А.Батцэцэг

59 кг: Б.Шоовдор

62 кг: П.Орхон

65 кг: Э.Цэвэгмид

68 кг: Ш.Түмэнцэцэг

72 кг: О.Насанбурмаа

76 кг: А.Чанцалмаа

Багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, Т.Энхтуяа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар томилогджээ.

Хуваалцах