Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кисэносатог Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “зогсоох уу”

Өчигдрийн барилдаанд шинэхэн аварга Кисэносато Тамаваши Б.Мөнх-Оргилоор 10 дахь даваагаа авсан бол аварга Какүрюү М.Ананд Ёошиказэг барсангүй. Харин озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Шёодайгаар ес дэх даваагаа авснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээний байраа хадгалж үлдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кисэносатог Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “зогсоох уу”
Кисэносатог Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “зогсоох уу”. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Осака хотноо болж буй Харү башё эхний өдрөөс л сонирхолтой эхэлсэн. Энэ байдал ч 10 дахь өдөр давтагдаж, олон бөхчүүд даваагаа ахиулсан бол тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдсан бөхчүүд ч гарлаа.

Өчигдрийн барилдаанд шинэхэн аварга Кисэносато Тамаваши Б.Мөнх-Оргилоор 10 дахь даваагаа авсан бол аварга Какүрюү М.Ананд Ёошиказэг барсангүй. Харин озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Шёодайгаар ес дэх даваагаа авснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээний байраа хадгалж үлдлээ.

Их аварга Хакүхо башёг орхиж, Харүмафүжи гурван унаатай болоод байсан бол Какүрюү ч мөн тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.

2000 оноос хойш анх удаа аварга цол хүртсэн Япон бөх болох Кисэносато бусдын анхаарлын төвд байсаар байна. Одоо түүнийг хэн “зогсоох” вэ гэдэг асуулт л үлдлээ. Монголын гурван аваргын нэг нь башёг орхиж, хоёр нь гурван унаатай болсон энэ үед түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болж байна. Гэхдээ сэкивакэ Такаясү энэ башёд мөн арван даваатай тэргүүлж буй. Үлдсэн өдрүүдийн барилдаан анхаарал татсан хэвээр ...

Дээд зиндааг тэргүүлэгчид:

  • Ёкоүзүна Кисэносато 10-0

  • Сэкивакэ Такаясү 10-0

  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-1

Монгол бөхчүүд:

  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7-3

  • Ёкозүна Какүрюү М.Ананд 7-3

  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-1

  • Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 5-5

  • Маегашири-2 Таканойва А.Баасандорж 2-8

  • Маегашири-4 Араваши Э.Дөлгөөн 3-7

  • Маегашири-7 Чиёошома Г.Мөнхсайхан 7-3

  • Маегашири-7 Ичиножёо А.Ичинноров 4-6

  • Маегашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3-7

Хуваалцах