Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Киви”-гийн Ука бие даасан хоёр дахь тоглолтоо хийнэ

“Киви” хамтлагийн дуучин Ука өөрийн бие даасан хоёр дахь тоглолтоо есдүгээр сарын 2-нд Соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг онгоц дээр зохион байгуулах гэж байна.

Ч.
Ч.Энхзул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Киви”-гийн Ука бие даасан хоёр дахь тоглолтоо хийнэ
“Киви”-гийн Ука бие даасан хоёр дахь тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

“Киви” хамтлагийн дуучин Ука өөрийн бие даасан хоёр дахь тоглолтоо есдүгээр сарын 2-нд Соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг онгоц дээр зохион байгуулах гэж байна.

Тоглолтод “I'm Love”, “11/06” цомгийн дуунуудаас гадна хамтарсан уран бүтээлүүд дуулагдах аж. Мөн тун удахгүй “өлгийдөн” авах бие даасан гурав дахь цомгийн уран бүтээлээс сонсогч фэнүүддээ хүргэхээр зэхжээ.

Дуучин бүсгүйн “Маргаашийн нар луу хамт аялах уу” тоглолтын үзэгчид дунд төрсөн өдөр нь тохиож буй хүн байвал түүнд цомгоо бэлэглэх аж.

Хуваалцах