Клэй Томпсон шинэ дээд амжилт тогтоов
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Голдэн Стэйт Уорриорс” багийн тоглогч Клэй Томпсон “Чикаго Буллс” багийн эсрэг хийсэн тоглолтонд 27 минутанд 52 оноо авсан байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Голдэн Стэйт Уорриорс” багийн тоглогч Клэй Томпсон “Чикаго Буллс” багийн эсрэг хийсэн тоглолтонд 27 минутанд 52 оноо авсан байна. Тэрээр тус тоглолтонд нийт 14 удаа холын зайн шидэлтийг амжилттай болгосноор ҮСБХ-ны шинэ дээд амжилтыг тогтоожээ. Түүний өмнө энэ рекордыг нэг тоглолтонд 13 удаа холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэн Стэфен Көрри эзэмшиж байсан юм.


















