"Клевлэнд Кавалерс" нээлтийн тоглолтод "Чикаго Буллз" багт хожигдлоо
Өнөөдөр NBA-гийн 2015-2016 оны шинэ улирлын тоглолт эхэлсэн бөгөөд гурван тоглолт болсон байна. Өнгөрсөн жилийн дорнод бүсийн аварга баг "Клевлэнд Кавалерс" талбай дээр "Чикаго Буллз" багийг хүлээн авч тоглож 95:97 харьцаагаар улирлын эхний ялагдлаа хүлээсэн байна.
Мэдээллийн алба

Эхний хагаст 40:46 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан бол тоглолтын сүүлийн хагас Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд оноог ойртуулж чадсан бөгөөд тоглолт дуусахад 10 секунд дутуу байхад 95:97 харьцаатай болгож чаджээ. Гэвч сүүлийн довтолгоог Леброн хийсэн ч түүнийг Испани залуу Пау Газол хаалт тавьж ялалт хүлээжээ.
Тус тоглолтод Никола Моритик 19 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн Деррик Рөүз 18 оноо, Жимми Батлер 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 25 оноо, самбараас 10 бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалтыг үзүүлжээ.