Клопын цэргүүд 47 оноотойгоор гуравдугаарт бичигдлээ
Харин "Манчестер сити" лиг эхэлснээс хойш анхны ялагдлаа хүлээж буй. Гэсэн ч тэд лигийг 62 оноотой тэргүүлсээр байна.
Мэдээллийн алба

Английн Премьер лигийн 23 дугаар тойргийн топ тоглолт өнгөрсөн шөнө боллоо.
Энфилд Роуд цэнгэлдэх хүрээлэнд явагдсан тус тоглолтод талбайн эзэн Ливерпүүл лигийг босоо тэргүүлэгчдийг 4:3-ын харьцаагаар буулган авснаар тун чухал гурван оноог авлаа. Ингэснээр Клопын цэргүүд 23 тойргийн дараах байдлаар 47 оноотойгоор гуравдугаарт бичигдэж байна.
Харин "Манчестер сити" лиг эхэлснээс хойш анхны ялагдлаа хүлээж буй. Гэсэн ч тэд лигийг 62 оноотой тэргүүлсээр байна.
Тоглолтын гоолыг Окслэйд Чамберлайн 9', Роберто Ферминьо 59', Сайдо Мане 61', Мохаммед Сала 68', Лерой Сане 40', Бернардо Сильва 84', Илкай Гундоган 9+1' тус тус орууллаа.
Энэ тоглолт Ливерпүүл клубын хувьд Филиппе Коутиньогүй хийсэн анхны тоглолт гэдгээрээ ихээхэн онцлог байв.


















