Комедиан Д.Амартүвшин “Comedy lab”-ийн захирал болжээ
“Comedy lab” клубын залуус захирлаараа комедиан Д.Амартүвшинг сонгожээ.
Мэдээллийн алба

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клубын зарим уран бүтээлч үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй хийсэн гэрээгээ үргэлжлүүлэн сунгахаас татгалзаж шинэ клуб байгуулсан. Тодруулбал, комедиан Ч.Хантүмэн, Б.Гантулга, Б.Төгөлдөр, Д.Ганга, Д.Амартүвшин, Н.Амаржин нар “Comedy lab” клуб байгуулж, “UB комеди”-ээс тусдаа тоглолт хийхээр болсон. Тэгвэл “Комеди лаборатори” буюу “Comedy lab” клубын залуус захирлаараа комедиан Д.Амартүвшинг сонгожээ.
Сонирхуулахад, тэд энэ сарын 31-нд “Reborn” тоглолт хийх юм байна.



















