Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Консеслус Кипруто олимп, дэлхийн аварга боллоо

Эрэгтэйчүүдийн 3000 метрийн зайн саадтай уралдаанд энэ өдөр өнгөрсөн зуны Риогийн олимпийн энэ зайн аварга, 22 настай Кени улсын шилдэг залуу тамирчин Консеслус Кипруто 1-р байрыг эзэлжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Консеслус Кипруто олимп, дэлхийн аварга боллоо
Консеслус Кипруто олимп, дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн 3000 метрийн зайн саадтай уралдаанд энэ өдөр өнгөрсөн зуны Риогийн олимпийн энэ зайн аварга, 22 настай Кени улсын шилдэг залуу тамирчин Консеслус Кипруто 1-р байрыг эзэлжээ. Түүний хувьд ийнхүү олимп, дэлхийн аварга тамирчин болж байгаагын зэрэгцээ 30 жилийн дараа энэ зайн дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирж байна. 2015 оны дэлхийн аваргад медалийн тоо болоод чансаагаараа тэргүүлж байсан Кени улсын хувьд энэ жилийн дэлхийн аваргад одоогоор 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаараа 2-р байрт эрэмбэлэгдэж байна.

Хуваалцах