Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Концессийн гэрээ байгуулах эрх олгов

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн концессийн гэрээг –Маргад Монгол” ХХК-тай байгуулах эрхийг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Концессийн гэрээ байгуулах эрх олгов
Концессийн гэрээ байгуулах эрх олгов. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн концессийн гэрээг –Маргад Монгол” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

“Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлт болох 400 сая төгрөгийг 2016 оны Улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа.

Концесс эзэмшигч нь цэвэр усны холболтын ажлыг өөрийн хөрөнгөөр 2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан хийж дуусган, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар, цэвэр усны эх үүсвэрийн холболтын шугамын чанарын баталгаат хугацаа 3 жил байхаар гэрээний төсөлд тусгажээ.

Хуваалцах