Коронавирусийн халдвар авсан 103 хүн бүрэн эдгэжээ
Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч дэлхийн олон орны адилаар томуу, томуу тост өвчин дэгдэлттэй байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар болон цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөлөөс өгсөн мэдээгээр өвчилсөн хүний тоо 5973, нас баралт 132, сэжигтэй тохиолдол 9239 байна. Харин БНХАУ-аас бусад 16 оронд батлагдсан тохиолдол 56, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй хүмүүсийн тоо 976 байна. Мөн бүрэн эдгэрсэн 103 хүн эмнэлгээс гарсан” гэв.
Хамгийн сүүлийн мэдээллээр ОХУ, Филиппин, Мексик, Итали, Англи, Финланд, Герман, Колумб, Бразил зэрэг 20 орчим оронд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Харин БНХАУ-ын 30 муж, Хонконг, Макао, Тайван, Сингапур, АНУ, БНСУ, Непал, Вьетнам, Япон, Франц, Канад, Австрали, Малайз, Герман, Шри Ланк улсад батлагджээ.
Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч дэлхийн олон орны адилаар томуу, томуу тост өвчин дэгдэлттэй байна.


















