Кремлийн сүлд модны наадмыг сэргээхээр болжээ
Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс 30 жилийн өмнө шинэ жилээр зохион байгуулж байсан “Кремлийн сүлд модны наадам”-ыг сэргээн хийх болсон тухай өнөөдөр мэдээллээ.
Мэдээллийн алба

Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс 30 жилийн өмнө шинэ жилээр зохион байгуулж байсан “Кремлийн сүлд модны наадам”-ыг сэргээн хийх болсон тухай өнөөдөр мэдээллээ. Тухайн үед хүүхэд байхдаа оролцож байсан хүмүүсээс энэ наадмаа сэргээж хийгээч гэсэн санал, хүсэлт олноор ирсэн байна.
Иймээс “Кремлийн сүлд модны наадам-2019” үйл ажиллагааг энэ жилээс эхлэн хийхээр болсон гэж Оросын соёл, шинжлэх ухааны төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев ярилаа.
Онц сурлагатнууд болон авьяасаараа тодорсон хүүхдүүд оролцдог байсан энэхүү шинэ жилийг 1989 оноос хойш хийгээгүй. “Кремлийн сүлд модны наадам-2019” үйл ажиллагааны найруулагчаар 2011-2013 онд Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулж байсан Валерий Шевченко ажиллаж байгаа гэсэн мэдээллийг зохион байгуулагчид өглөө.


















