Крессуэл, Пикфорд нар Английн шигшээд тоглоно
Крессуэл, Пикфорд нар Английн шигшээд тоглоно
Мэдээллийн алба

Английн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтын хүрээнд Шотландын шигшээ багтай тоглож, дараа нь хүчирхэг Испанитай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна. Гэтэл Фрейзер Форстер, Дэнни Дринкуотер нар гэмтлийн улмаас шигшээд тоглох боломжгүй болсон тул тэдний оронд Английн “Сандерлэнд” клубын хаалгач Жордан Пикфорд, “Вест Хэм Юнайтед”-ийн Аарон Крессуэл нарыг “Гурван Арслангууд”-ын дасгалжуулагч Гарет Соутэйж шигшээ багтаа дууджээ. Англичууд Шотландтай энэ сарын 11-нд учраа таарах бол Испанийн шигшээтэй 15-нд тоглоно.


















