Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Крис Вүүд Австрийн нээлттэй тэмцээний цомыг хоёр дахиа өргөлөө

Мэргэжлийн гольфийн Европын цувралуудын нэг Австрийн Атценбругийн нээлттэй тэмцээн болж, энэ жилийн цомыг Английн гольфчин Крис Вүүд өргөжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Крис Вүүд Австрийн нээлттэй тэмцээний цомыг хоёр дахиа өргөлөө
Крис Вүүд Австрийн нээлттэй тэмцээний цомыг хоёр дахиа өргөлөө. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн гольфийн Европын цувралуудын нэг Австрийн Атценбругийн нээлттэй тэмцээн болж, энэ жилийн цомыг Англи гольфчин Крис Вүүд өргөлөө.

Тэрээр 2008 оноос эхлэн Европын цувралд оролцож буй өдгөө 27 настай тамирчин юм. Крис Вүүд сүүлийн тойрогт 67 цохилтоос -5 оноог авч, тэмцээнийг -15 оноотойгоор дуусгасан. Ингэснээр тэр тус тэмцээний цомыг хоёр дахь удаагаа өргөж байгаа юм.

Харин тэмцээний гуравдугаар тойргийн дараагаар -15 оноотойгоор манлайлж байсан Франц гольфчин Грегори Бурди сүүлийн тойрогт 78 цохилтонд үеэ дуусгаж, боломжоо алдсанаар зургаадугаар байр руу ухарсан байна.

Ингэснээр Испани гольфчин Рафаэль Кабрера Белло -13 оноотойгоор тэмцээнийг удаалжээ. Сүүлийн тойрогт тэрээр 72 цохилтонд үеэ дуусгасан юм. Английн гольфчид болох Роберт Рок, Роберт Динвидди, Мэттью Фицпатрик нар -10 оноотойгоор 3-5-аар байрт оржээ. Энэ тэмцээнд өрсөлдсөн Америкийн гольфчдоос хамгийн өндөр амжилтыг Жон Хан үзүүлж, -9 оноотой долоодугаар байраар тэмцээнээ дуусгажээ.



Хуваалцах