Криштиану Роналду дубль хийжээ
Зинедин Зидан Аваргуудын лигт оруулсан хамгийн гоё, уран чадвар шаардсан гоолыг өөрөө эзэмшдэг байсан бол тэрхүү титмээ ийнхүү К.Роналдуд алдлаа гэж Европын хэвлэлүүд бичиж байна.
Мэдээллийн алба

Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болов. Испанийн эзэн хааны баг болох Реал Мадрид Италийн хөгшин хатагтай нар гэгдэх Ювентустэй таарч тоглосон юм.
Энэ тоглолт 3:0-ын харьцаагаар өндөрлөсөн бөгөөд Криштиану Роналду дубль хийжээ. Түүний унаж татаж оруулсан гоол нь тус тоглолтын хамгийн оргил мөч байсан төдийгүй Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зиданыг хүртэл шогшруулж чаджээ.
Зинедин Зидан Аваргуудын лигт оруулсан хамгийн гоё, уран чадвар шаардсан гоолыг өөрөө эзэмшдэг байсан бол тэрхүү титмээ ийнхүү К.Роналдуд алдлаа гэж Европын хэвлэлүүд бичиж байна.
Ювентус Итали – Реал Мадрид Испани 0:3
Гоол: Роналдо 3, 64, Марсело 72
Ювентус: Буффон, Барцальи, Алекс Сандро, Де Шильо, Кьеллини, Дуглас Коста (Матуиди, 69), Бентанкур, Хедира (Куадрадо, 75), Асамоа (Манжукич, 69), Дибала, Игуаин.
Реал Мадрид: Навас, Варан, Марсело, Карвахаль, Рамос, Модрич (Ковачич, 82), Каземиро, Иско (Асенсио, 75), Кроос, Бензема (Васкес, 59), Роналдо.
Шар хуудас: Бентанкур (26), Дибала (45), Рамос (55), Ковачич (88).
Улаан хуудас: Дибала (66)


















