Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Криштиану Роналду дөрвөн одтой зочид буудлаа түр хугацаанд эмнэлэг болгоно

Тэрбээр Португалд байрлах дөрвөн одтой зочид буудлаа коронавирус туссан өвчтөнүүдийг үнэ төлбөргүй байрлуулж, эмчлүүлэхээр болсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Криштиану Роналду дөрвөн одтой зочид буудлаа түр хугацаанд эмнэлэг болгоно
Криштиану Роналду дөрвөн одтой зочид буудлаа түр хугацаанд эмнэлэг болгоно. Зураг: МҮОНРТ

Португалын шигшээ болон Италийн “Ювентус” клубийн довтлогч, алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду өөрийн “CR7” нэртэй зочид буудлаа түр хугацаанд эмнэлэг болгохоо зарлав.

Тэрбээр Португалд байрлах дөрвөн одтой зочид буудлаа коронавирус туссан өвчтөнүүдийг үнэ төлбөргүй байрлуулж, эмчлүүлэхээр болсон байна.

Мөн тэнд ажиллах эмч, ажилчдын цалинг хувиасаа олгохоо мэдэгдэв.

Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудасдаа “Бид эрхбиш засгийн газрын саналын дагуу ажиллах хэрэгтэй. Ард олны амь насыг хамгаалах нь юунаас ч чухал юм” гэжээ.

Хуваалцах