Кристиан Тэйлор 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо
2017 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн гурвын харайлтын шигшээ тэмцээнд энэ өдөр АНУ-ын тамирчин Кристиан Тэйлор 17.68 метр харайж, 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо.
Мэдээллийн алба

2017 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн гурвын харайлтын шигшээ тэмцээнд энэ өдөр АНУ-ын тамирчин Кристиан Тэйлор 17.68 метр харайж, 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Өдгөө 27 настай АНУ-ын аладрт тамирчин Кристиан Тэйлор өмнө нь 2011, 2015 онуудад дэлхийн АШТ-д түрүүлж, 2012, 2016 оны зуны олимпийн наадмуудад гурвын харайлтын төрөлдөө дараалан түрүүлээд байгаа энэ цаг үеийн хамгийн шилдэг тамирчин билээ. Энэ төрлийн мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин Уилл Клэйе хүртсэн байна.


















