Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кубын од Ярислей Сильва бэлтгэлээ базааж эхэллээ

Ярислей Сильва "Олимп болоход бас ч гэж хугацаа байна. Өөртөө байхгүй байгаа Олимпийн алтан медалийг хүртэж, улсдаа, гэр бүлдээ хадгалуулмаар байна. Мөн энэ амжилтаараа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийг хүсч байна” гэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кубын од Ярислей Сильва бэлтгэлээ базааж эхэллээ
Кубын од Ярислей Сильва бэлтгэлээ базааж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны Олимпийн 32 дахь удаагийн наадам эхлэхэд зургаан сарын хугацаа үлдлээ. “Рио-2016” Олимптой холбоотой мэдээллийг уншигч танаа бид цаг тухайд нь хүргэж байгаа билээ. Энэ удаа Куба улсын тамирчин, хөнгөн атлетикийн тулгууртай харайлтын од Ярислей Сильва бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар сорихуулъя. “Лондон-2012” Олимпийн наадмын мөнгөн медальт тэрбээр өөрийн улсын Гавана хотноо бэлтгэлээ базааж байна. Тэрбээр Ярислей Сильва "Олимп болоход бас ч гэж хугацаа байна. Өөртөө байхгүй байгаа Олимпийн алтан медалийг хүртэж, улсдаа, гэр бүлдээ хадгалуулмаар байна. Мөн энэ амжилтаараа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийг хүсч байна” гэв.

Ярислей Сильва 2016 оны анхны тэмцээндээ ирэх гуравдугаар сарын 17-20-нд АНУ-ын Орегон мужийн Портланд хотод болох хөнгөн атлетикийн танхимын ДАШТ-нд оролцоно.

Хуваалцах