Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Күрес бөхийн ДАШТ-ээс манай улсын тамирчид зургаан медаль хүртлээ

Тэгвэл хоёр дахь өдөр дахин дөрвөн медалийн эзэд тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг жинд Энхтайваны Энхболд, эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр, 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн нар хүрэл медалийн эзэн болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Күрес бөхийн ДАШТ-ээс манай улсын тамирчид зургаан медаль хүртлээ
Күрес бөхийн ДАШТ-ээс манай улсын тамирчид зургаан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Казахстаны нийслэл Астана хотод болж байгаа казахын үндэсний күрес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай улсын тамирчид алт, хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл хоёр дахь өдөр дахин дөрвөн медалийн эзэд тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг жинд Энхтайваны Энхболд, эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр, 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн нар хүрэл медалийн эзэн болов.

Дашрамд дуулгахад, мөнгөн медальт О.Сарантуяа, хүрэл медальт Э.Өсөхбаяр нар өнгөрсөн сарын сүүлээр Узбек кураш бөхөөр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн медалиа ийнхүү Казах күрес бөхийн төрлөөр давтлаа.

Хуваалцах