Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кувейтэд бүс нутгийн сургалт зохион байгуулагдана

Австрийн Венад төвтэй Олон улсын Авлигын эсрэг академи 2015 онд Аргентин, 2016 онд Уганда улсад Бүс нутгийн зуны сургалтыг амжилттай зохион байгуулж байсан бол энэ удаа 12 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кувейтэд бүс нутгийн сургалт зохион байгуулагдана
Кувейтэд бүс нутгийн сургалт зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Австрийн Венад төвтэй Олон улсын Авлигын эсрэг академи 2015 онд Аргентин, 2016 онд Уганда улсад Бүс нутгийн зуны сургалтыг амжилттай зохион байгуулж байсан бол энэ удаа 12 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд Кувейтийн Авлигатай тэмцэх газартай хамтран 3 дахь удаагийн сургалтыг тус улсад зохион байгуулах гэж байна.

Ингэснээр тус бүс нутгийн авлигатай тэмцэх салбарт ажилладаг мэргэжилтнүүд 6 өдрийн турш мэдлэг мэдээллээ дээшлүүлэх боломжтой болж байгаа юм. Сургалтад төр, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүмүүсийг хамруулах ажээ.

Хуваалцах