Кувейтын парламентын сонгуулийн санал хураалт дууслаа
Кувейтын Үндэсний хурал буюу парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалт дуусаад байна. Нийт 100 сургууль дээр байрласан санал авах цэг орон нутгийн цагаар 20 цагт хаалгаа барьжээ
Мэдээллийн алба

Кувейтын Үндэсний хурал буюу парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалт дуусаад байна. Нийт 100 сургууль дээр байрласан санал авах цэг орон нутгийн цагаар 20 цагт хаалгаа барьжээ. Эхний урьдчилсан мэдээгээр сонгогчдын ирц 50 хувийг давсан байна. Зарим хэсгийн хороон дээр ирц 70-80 хувьд ч хүрчээ.
Кувейт улс нийт 5 тойрог хуваагддаг бөгөөд тойрог тус бүрээс 10 гишүүнийг сонгох ёстой. Урьдчилсан мэдээгээр өмнөх үндэсний хурлын гишүүдийн олонх нь, дээр нь 2013 оны сонгуулийг бойкотлож байсан сөрөг хүчний удирдагчид ялалт байгуулсан дүн гарч байгаа юм байна.
Кувейтийн үндэсний хурал нь 50 суудалтай. Энэ удаагийн сонгуулиар 293 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаагийн дотор 14 эмэгтэй нэр дэвшигч байна. Өнгөрсөн сарын 16-нд тус улсын тэргүүн аюулгүй байдалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг харгалзан ээлжит бус сонгууль зарлахад хүргэсэн юм.


















