Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кёкүшюзан Д.Батбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ

Түүнийг Японд байх хугацаанд тэндхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны Монгол бөх, мөн Монголын сүмогийн холбооны тэргүүн гэдэг утгаар нь байр сууриа илэрхийлэх хүсэлт тавьсан тухай Кёкүшюзан ярив.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кёкүшюзан Д.Батбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ
Кёкүшюзан Д.Батбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Ёкозүна Харумафүжи, Таканоива А.Баасандорж нарын маргааны талаар Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Японд очиж, дээрх асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаад ирмэгцээ Чингис хаан нисэх буудалд сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн юм.

Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн компанийн хөрөнгө оруулагч нартай уулзах хувийн ажлаар Японд очих зуураа Монгол сүмочдын нэр холбогдсон хэргийг нааштай шийдэхийн тулд хувийн зүгээс болон Монголын сүмо бөхийн холбооны зүгээс ямар арга хэмжээ авах талаар зарим хүмүүстэй уулзаж, ярилцжээ.

Түүнийг Японд байх хугацаанд тэндхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны Монгол бөх, мөн Монголын сүмогийн холбооны тэргүүн гэдэг утгаар нь байр сууриа илэрхийлэх хүсэлт тавьсан тухай Кёкүшюзан ярив.

Тэрбээр “Шуудхан хэлэхэд, манай бөхчүүд караокед хэтрүүлж уусан, зодолдсон асуудал байгаа. Зодолдох гэж дээ, нэгийгээ зодсон асуудал байгаа. Тэр нь жаахан хэтэрчихсэн. Түүнээс биш хоёр бөх нэгийгээ дээрэлхсэн, хоорондоо өс хонзон санасан зүйл огт байхгүй. Үүнийг би очсон хойноо мэдсэн” гэлээ.

Мөн “Сүмогийн хүрээний мэргэжлийн хүмүүстэй зөвлөхөд, сүмод анхдагч Монгол бөхийн хувьд, мөн Монголын сүмогийн холбоог төлөөлж байгаагийн хувьд хоёр бөхийг хооронд нь уулзуулж, гар бариулаад, уучлал гуйлгавал асуудлыг шийдэх боломжтой гэж зөвлөсөн. Гэвч энэ хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир амар шийдэх боломжгүй болсон” гэв.

Хуваалцах